tsahimgeree.mn
Үйлчлүүлэгч, ажил, төлбөрөө нэг дор удирд

Цахим гэрээг 2 минутад

  • Холбоос илгээнэ
  • Үйлчлүүлэгч компьютер, гар утсаараа гэрээ байгуулна
  • Урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг систем өөрөө таньна
  • Гэрээг имэйлээр илгээнэ, татаж авна
  • Гэрээ, төлбөр, үлдэгдлийг dashboard-оос хянана

Үйлчлүүлэгч апп суулгахгүй, бүртгүүлэхгүй

Гартаа барьсан утсан дээр «Гэрээ байгуулагдлаа» дэлгэц: урьдчилгаа 500,000₮ төлөгдсөн, гэрээний PDF имэйлээр илгээгдсэн, «Гэрээг татаж авах» товч

Хаана ч байсан, гэрээ бэлэн

Үйлчлүүлэгч тань оффис дээр ирэх, цаас хэвлэх, скандах, чатаар илгээх шаардлагагүй. Уншиж танилцаад, төлбөрийн дүнг шилжүүлснээр гэрээ байгуулагдана.

  • Оффис руу ирэх шаардлагагүй
  • Чатаар зураг, файл илгээхгүй
  • Цаас, скан хэрэггүй
  • Өдөр ч, шөнө ч, амралтын өдөр ч
Кафены ширээний ард хоёр гартаа утас барьсан хүн, хажууд нь кофе, жигнэмэг

Цахим гэрээг хэрхэн хийх вэ

Үйлчлүүлэгч гэрээг уншиж танилцаад гэрээгээ байгуулна. Та холбоос илгээгээд, төлбөр орсон даруйд гэрээ байгуулагдаж dashboard дээрх мэдээлэл шинэчлэгдэнэ.

1/6
1Та холбоос илгээнэMessenger, имэйл эсвэл SMS-ээр гэрээний холбоосоо илгээнэ.
Үйлчлүүлэгч болж турших

Жишээ компанийн гэрээг өөрийн утсаар нээж, үйлчлүүлэгчийн харах алхмуудыг үзээрэй.

Эхлэх амархан

Танай үйл ажиллагааны үндсэн арга барил өөрчлөгдөхгүй, бид харин түүнд тохируулж өгнө. Туршилтын 21 хоногийн хугацаанд үнэгүй ашиглаж үзэх боломжтой.

  1. Гэрээний загвараа явуулна

    • Гэрээний загвар болон бусад шаардлагатай мэдээллүүдийг явуулна.
    • Бүх материал ирснээс хойш ажлын 5 хоногт танай цахим гэрээ, dashboard, төлбөр таних тохиргоо бэлэн болно.
  2. Хамтдаа туршина

    • Бид танд холбоос илгээж, та үйлчлүүлэгч болж өөрийн утсаар гэрээ байгуулна.
    • Өөрийн данс руугаа туршилтын 1,000₮ шилжүүлж, төлбөр автоматаар танигдахыг харна.
    • Гэрээний PDF имэйлээр ирж, dashboard-д шинэ гэрээ орж ирэхийг шалгана.
    • Засах зүйл (үг, үнэ, талбар) байвал тэр дор нь тохируулна.
    • Танай ажилтнуудад dashboard-ыг хэрхэн ашиглах зааварчилгаа өгнө.
  3. Ашиглаж эхэлнэ

    • Холбоосоо үйлчлүүлэгчиддээ чат, имэйл эсвэл SMS-ээр илгээнэ.
    • Үйлчлүүлэгч гэрээтэй танилцаж, гарын үсгээ зурж, урьдчилгаа төлбөрөө шилжүүлж гэрээгээ байгуулна.
    • Төлбөр орсон даруйд гэрээг үйлчлүүлэгчийн имэйл рүү илгээнэ, мөн татаж авна.
    • Хэн хэзээ гэрээ байгуулсан, хэдийг төлсөн, үлдэгдэл хэд байгаа зэргийг dashboard-оос хянана, шүүнэ.
    • 21 хоногийн туршилтын хугацааны дараа цаашид ашиглах эсэхээ шийднэ.

Видеогоор үзэх

Бүх гинжийг 90 секундэд, үйлчлүүлэгчийн утсан дээр юу харагдахыг нэг минутад үзнэ.

УдахгүйЦахим гэрээ 2 минутад90 секунд
УдахгүйҮйлчлүүлэгч утсаараа гэрээ байгуулах нь1 минут
❓ Ноорог: видео 10-21 хүртэл бичигдэнэ; дуутай эсвэл зөвхөн бичигтэй байхыг явцдаа шийднэ.

Гэрээ, төлбөр, үлдэгдэл нэг дор

Компанийнхаа хаягаар нэвтэрч, аль гэрээ зурагдсан, хэн төлсөн, хэний үлдэгдэл хэзээ хүртэл байгааг dashboard-оос харна.

Нэг цонхны удирдлага

Бүх гэрээ, төлбөр, үйлчлүүлэгчийн мэдээллээ нэг дороос харна.

Бодит цагийн тайлан

Орлого, үлдэгдэл, гэрээний тоогоо шууд хянана.

Төлбөр өөрөө танигдана

Банкны мэдэгдэл ирэхэд урьдчилгаа, үлдэгдэл гэрээтэйгээ тулгагдаж, төлөв нь шинэчлэгдэнэ.

Гэрээ, баримт бүр хадгалагдана

Гарын үсэгтэй гэрээний PDF-ээс гадна төлбөрийн баримт бас хадгалагдана.

Үйлчилгээ, үнээ өөрөө өөрчилнө

Шинэ үйлчилгээ, үнэ, огноогоо хүссэн үедээ өөрөө нэмж, хасна.

Буруу шилжүүлэг ч алдагдахгүй

Гүйлгээний утга буруу шилжүүлэг тусдаа харагдаж, та гэрээтэй нь гараар холбоно.

Нэмэлт боломжууд

150,000₮-ийн багцад

Биет гэрээгээ ч нэгтгэнэ

Оффис дээрээ Excel-ээр үүсгэсэн гэрээ тань онлайн гэрээнүүдтэйгээ нэг жагсаалтад орно.

Үйлчлүүлэгч зөвшөөрвөл

Үйлчлүүлэгчийн мэдээллийн сан

Гэрээ байгуулахдаа үйлчлүүлэгч мэдээ, урамшуулал авахыг зөвшөөрч болно. Зөвшөөрсөн үйлчлүүлэгчдийнхээ утас, имэйлийн жагсаалтыг татаж аваад шинэ үйлчилгээ, урамшууллаа өөрөө илгээнэ.

QPay merchant бол

QPay-ээр төлүүлэх

Танай байгууллага QPay merchant бол үйлчлүүлэгч QR кодоор шууд төлж, төлбөр тэр дор нь танигдана.

Аяллын агентлагуудад

Аялал бүр өөрийн холбоостой. Үйлчлүүлэгч явах өдөр, хүний тоогоо сонгоход нийт үнэ, урьдчилгаа нь өөрөө бодогдоно.

  • Явах өдөр, том хүн, хүүхэд, нярайн тоо, галт тэрэгний вагон, нэмэлт багцаар үнийг систем бодно.
  • «Аяллууд» табаас чиглэл, явах өдөр, үнээ өөрсдөө нэмж, засаж, идэвхгүй болгоно.
  • Гэрээнүүдээ чиглэл, явах өдрөөр шүүж харна.
  • Excel-ээр хийсэн гэрээ тань ч нэг жагсаалтад орно.
  • Эхний хувилбар паспортын зураг цуглуулахгүй.
Аяллын агентлагийн жишээХолбоосоос «төлсөн» хүртэл, жагсаалт, шүүлтүүр, «Аяллууд» таб · 3–5 минут · удахгүй

Хуулийн хүчинтэй юу?

Тийм. Нотариат, улсын бүртгэл шаарддаггүй гэрээг цахим хэлбэрээр байгуулж болно. Талууд программ ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

196.1.8Иргэний хууль

цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар.

42¹.1Иргэний хууль

Бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно.

11.1Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль

Гэрээг амаар, бичгээр, цахим хэлбэрээр байгуулж болно.

Систем юу хадгалдаг вэ

  • Гарын үсэгтэй гэрээний файл
  • Үйлчлүүлэгчийн нэр, утас, имэйл
  • Гэрээ байгуулсан огноо, цаг
  • Тааруулсан банкны гүйлгээ
  • Гэрээ имэйлээр илгээсэн цаг

Хязгаар

  • Энэ нь тоон гарын үсэг биш. «Гараар зурсантай адил» гэсэн шууд баталгааг хууль зөвхөн тоон гарын үсэгт өгдөг.
  • Нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх гэрээнд зориулаагүй.
  • Ийм гарын үсгийн талаарх шүүхийн шийдвэр бидэнд одоогоор олдоогүй.

Энэ хэсэг хуулийн зөвлөгөө биш. Том, эрсдэлтэй гэрээнд хуульчаас зөвлөгөө аваарай.

Сарын үнэ

Ажиллаж эхэлснээс хойш 21 хоног үнэгүй. Эхний гэрээний тохиргоо үнэд багтсан.

Онлайн гэрээ

80,000₮ / сар
  • Холбоосоор гэрээ байгуулна
  • Гарын үсэг: хуруугаараа зурах эсвэл нэрээ бичих
  • Урьдчилгаа, үлдэгдлийг банкны мэдэгдлээр таньна
  • Гэрээ PDF-ээр имэйлээр очно
  • Гэрээ, төлбөр, үлдэгдлийн жагсаалт, шүүлтүүр
  • Бүтээгдэхүүн, үнээ өөрсдөө удирдана

Онлайн ба биет гэрээ

150,000₮ / сар
  • Онлайн гэрээний бүх боломж
  • Excel-ээр үүсгэсэн биет гэрээ dashboard-д нэгдэнэ
  • Онлайн, биет гэрээ нэг жагсаалтад
Үнэ 2026-10-15-ны байдлаар. Тохиргоо бүх материал ирснээс хойш 5 ажлын өдөрт. Холбогдох

Шийдэхээсээ өмнө

Эхлэхээсээ өмнө мэдэж байх гурван зүйл.

Өнөөдөр Голомт банкны мэдэгдлийг таньна

Голомт банкны данстай, орлогын мэдэгдлээ имэйлээр авдаг бол урьдчилгааг систем өөрөө таньна. Өөр банк бол орлогын мэдэгдлийн нэг дээжийг явуулаарай, шалгаад хариу хэлнэ. Тэр болтол төлбөрөө жагсаалтаас гараар тэмдэглэнэ.

Дэлгэцийн зургаар «төлсөн» болохгүй

Төлбөрийг зөвхөн банкны мэдэгдлээр таньна. Ингэснээр хуурамч баримтаас хамгаална.

Мөнгө шууд танай дансанд

Үйлчлүүлэгчийн төлбөр манайхаар дамжихгүй, танай дансанд шууд орно.

Түгээмэл асуулт

Цахим гэрээ хуулийн хүчинтэй юу?

Тийм. Нотариат, улсын бүртгэл шаарддаггүй гэрээг цахим хэлбэрээр байгуулж болно (Иргэний хуулийн 196.1.8). Дэлгэрэнгүйг «Хуулийн хүчинтэй юу?» хэсгээс уншаарай.

Үйлчлүүлэгч «би зураагүй» гэвэл?

Систем гарын үсэгтэй гэрээний файл, гэрээ байгуулсан цаг, үйлчлүүлэгчийн утас, имэйл, тааруулсан банкны гүйлгээг хадгалдаг. Та эдгээрээр нотолно.

Гүйлгээний утгыг буруу бичвэл яах вэ?

Ийм шилжүүлэг «Таараагүй орлого» жагсаалтад харагдана. Та аль гэрээнийх болохыг гараар тэмдэглэнэ.

Аль банктай ажилладаг вэ?

Өнөөдөр Голомт банкны мэдэгдлийг автоматаар таньна. Бусад банкийг тэр банкны орлогын мэдэгдлийн дээжээр шалгаж нэмнэ.

Мэдээлэл хаана хадгалагдах вэ?

❓ Ноорог: хариуг эзэн шийднэ (серверийн байршил, нөөц).

Өөрийн гэрээгээ ашиглаж болох уу?

Тийм. Одоо хэрэглэж буй гэрээгээ Word, Excel эсвэл зургаар явуулна. Бид түүнийг онлайн хэлбэрт оруулна.

Эхлэхэд хэдэн өдөр болох вэ?

Бүх материал ирснээс хойш 5 ажлын өдөр.

Төлөхөө больвол юу болох вэ?

❓ Ноорог: хариуг эзэн шийднэ (хандалт, мэдээлэл юу болох).

Үйлчлүүлэгчид юу хэрэгтэй вэ?

Гар утас эсвэл компьютер, интернэт, банкны апп. Апп суулгах, бүртгүүлэх шаардлагагүй.

Холбоо барих

Танай гэрээнд хэрхэн тохирохыг хамтдаа харъя.

Утас8901 6645
Имэйл[email protected]
MessengerУдахгүй
Facebook хуудасУдахгүй
❓ Ноорог: Facebook хуудас нээгдэхэд Messenger, Facebook-ийн холбоос энд орно. [email protected] хараахан үүсээгүй.
Ноорог · бүтэн хуудас. ❓ тэмдэгтэй газрыг хамт шийднэ.